COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински огцрохоор шийдвэрлэжээ

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински өчигдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр шийдвэрлэснээ зарлажээ.
 
“Төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь улс оронд минь илүү дээр байх болно гэж би бодож байна. Эв нэгдэл, эв түнжинг хангах замаар явах боломжийг надад олгосонгүй. Харин би ард түмнийхээ заавал замнах ёстой замд нь саад болмооргүй байна. Сүүлийн өдрүүдийн тодорхойгүй байдлаас болж эх орон, гэр бүлээ зовж шаналаасай гэж хүсэхгүй байна” хэмээн П.Кучински ярьсан байна.
 
Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцрох шийдвэрийг П.Кучински сайд нартай хийсэн шуурхай зөвөлгөөний дараа гаргасан байна. Бразилийн “Odebrecht” барилгын компани орооцолдсон авлигын сүлжээтэй холбоотой дуулиан дэгдсэнтэй холбогдуулан П.Кучинскид итгэл үл үзүүлэх асуудлыг парламент авч хэлэлцэхээс нэг өдрийн өмнө П.Кучински уг шийдвэрээ гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55201
0 эможи
keyboard_arrow_up