COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Стивен Хокингийн чандрыг Ньютон, Дарвин нарын шарилын дэргэд хадгална

2018 оны 3 сарын 21

Стивен Хокингийн чандрыг Вэстминстерийн сүмд Исаак Ньютон, Чарльз Дарвин нарын шарилын хамт оршуулахаар болжээ. 

Исаак Ньютоныг тус сүмд 1727 онд, Чарльз Дарвиныг Ньютоны дэргэд 1882 онд оршуулсан байна. 

Английн алдарт физикч, сансар судлаач Стивен Хокинг Эйнштейний төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр 76 насандаа Кэмбриж дэх гэртээ таалал төгссөн билээ.

Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол гуравдугаар сарын 31-ний өдөр болох бөгөөд энэ ёслолд ойр дотныхон, найз нөхөд болон хамтран ажиллагсад нь оролцох юм байна. 

Хошин шогийн өндөр мэдрэмжтэй, шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй түүний 1988 онд хэвлүүлсэн "Цаг хугацааны товч түүх" ном дэлхийн бэстселлер болж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55135
1 эможи
keyboard_arrow_up