COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Пёнчаны тэнгэрт Олимпийн бамбар бадамлаж байна

2018 оны 2 сарын 10

Өнгөрсөн баасан гаригт БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн олимпийн XXIII наадам эхэлсэн билээ. Хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор жагссан ховорхон тохиолдол болов. “Энх тайван, ирээдүй” сэдвийн дор эхэлсэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолыг 35 мянган хүний суудалтай “Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д Солонгосын уламжлалт түүх соёл, орчин үеийн соёл, техник технологийн онцлогийг хослуулсан, хоёр Солонгосын ард түмэн Солонгосын хойг болон дэлхий дахинд энх тайвныг тогтоох хүсэлтэй буйг илтгэн харуулсан сэдвийн хүрээнд хийснийг “Yonhap” агентлаг мэдээлэв.

Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Грекийн баг тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирсний дараа Солонгос цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орны тамирчид орж ирсэн бол хамгийн сүүлд хоёр Солонгосын тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд алхан орж ирсэн нь энэ олимпийн нээлтийн ёслолын хамгийн торгон мөчүүдийн нэг, Солонгосын хойгийн нутаг дэвсгэрт хоёр Солонгос нэг туг далбаан дор алхсан анхны тохиолдол болов.

Нээлтийн ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Даян дэлхийд энх тайван тогтохыг бэлгэдэн “Рио-2016” зуны олимпийн наадамд дүрвэгсдийн баг НҮБ-ын туг далбаан дор оролцож байсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг байсан. Өнөөдөр хоёр Солонгосын тамирчид Солонгосын хойгийн туг далбаан дор хамтдаа алхсанаар энх тайвныг сурталчилсан дахин нэг чухал мессэжийг дэлхий дахинд илгээлээ” гэж хэлэв.

Өмнөд Солонгост болж буй анхны өвлийн олимп нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 92 улс орны 2920 гаруй тамирчин, түүний дотор зохион байгуулагч Өмнөд Солонгосын 144, Хойд Солонгосын 22 тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөнө.  Өмнөд Солонгос “Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэх буюу багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавьжээ.

2018 оны Өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр өнгө өнгийн салют цацарч, Энэхүү наадмын нээлтийн ёслолд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү охин, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар оролцсоныг “The Los Angeles Times” онцолцжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53680
0 эможи
keyboard_arrow_up