COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын цагдаа нарны шилний тусламжтай гэмт хэрэгтнийг барих боломжтой боллоо

2018 оны 2 сарын 10

БНХАУ-ын цагдаа нар нүүрээр таних технологи бүхий нарны шилийг ашиглан сэжигтэй этгээдийг илрүүлэх боломжтой болжээ.

Ингэснээр богино хугацаанд цагдаагаас зугтах гэж оролдож байгаа хүмүүсийн мэдээллийг нарны шилээр дамжуулан авах боломжтой болсон аж. Гэвч шүүмжлэгчид уг технологи нь засгийн газрыг илүү эрх мэдэлтэй болгоно хэмээн үзэж буй юм.

Одоогийн байдлаар уг нарны шил 7 сэжигтэнг баривчлахад туслаад буйг БНХАУ-ын хэвлэл мэдээлсэн байна.

БНХАУ-ын цагдаа нар шинэ төхөөрөмжийг Жинжоу хотын төв галт тэрэгний зогсоол дээр ашиглаж байгаа юм. Баривчлагдсан 7 хүний дунд осол гаргаад зугтсан, хүн худалдаалах гэмт хэрэгт оролцсон хүмүүс байгаа аж. Мөн цагдаа нар хуурамч бичиг баримттай 26 хүнийг илрүүлсэн хэмээн эрх баригч коммунист намын өдрийн сонин мэдээлсэн байна.

Мөн төхөөрөмжөөр цагдаа нар сэжигтэй санагдсан хүмүүсийн зургийг авч дотоод мэдээллийн санд байгаа зурагтай нь харьцуулж болохоор болжээ. Хэрэв зураг авсан хүний царай нь мэдээллийн санд байгаа зурагтай нь таарах юм бол уг хүний нэр, гэрийн хаяг зэрэг нь цагдаа нарт очих юм.

Гэвч энэхүү шилийг БНХАУ-ын эрх мэдэлтнүүд улстөрийн тэрс үзэлтэн, үндэсний цөөнхийг мөрдөхөд ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа аж.

БНХАУ нүүрээр таних технологиор дэлхий нийтийг тэргүүлж байгаа бөгөөд уг хэрэгсэл байхад ард иргэд эрх мэдэлтнүүдээс зугтаах боломжгүй  гэдгийг анхааруулж байгаа юм. Түүнчлэн БНХАУ- улс “дэлхийн хамгийн том ажиглалтын камерын сүлжээ”-г бий болгоод байгаа билээ. Одоогоор 170 сая CCTV камер бэлэн болсон бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд 400 сая камерыг хийхээр төлөвлөжээ. Ихэнх камер нь нүүрээр таних технологи зэрэг хиймэл оюун ухааныг ашиглах юм.

Эх сурвалж: GoGo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53678
0 эможи
keyboard_arrow_up