COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Фээсбүүк.ком сайт Солонгос улсад татвар төлнө гэж амалжээ

2018 оны 1 сарын 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Arslan.mn

Өмнөд Солонгос улсын Татварын Ерөнхий Газар нь тус улсын интернэт зах зээл дээр ажиллаж, багагүй хэмжээний хэрэглэгчтэй төдийгүй зар сурталчилгаатай холбоотой ашиг орлого олж байгаа Фээсбүүк.ком сайтыг татвар төлөхийг шаардсан байна.

     Тэгвэл Фээсбүүк Кореа компани нь тус улсын татварын албанд санхүүгийн тайлан гаргаж, бүх төрлийн албан татварыг төлнө хэмээн өнөөдөр албан ёсоор  амалжээ.

    ТЕГ-ын мэдээлэлсэнээр Фээсбүүк.ком сайт нь өнөөг хүртэл Солонгос улсад татвар төлж байгаагүй боловч олон тооны төлбөрт үйлчилгээ эрхэлж, төлбөрийг банкны гадаад төлбөр тооцооны картаар АНУ дахь төв салбарын дансаар авсаар байгаа юм байна.

     Ингэснээр Фээсбүүк.ком сайт нь Солонгос улсын интернэт дамжуулах үйлчилгээ эрхэлдэг гар утасны гурван компани болон бусад компанийн үйлчилгээг үнэгүй ашиглаж, харин олсон орлогыг эх орондоо татаж авдаг байсан явдал зогсох юм байна.

Эх сурвалж: ZALUU.COM

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52980
0 эможи
keyboard_arrow_up