COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2018 оныг хамгийн өөдрөгөөр төсөөлж байгаа 15 улс

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Дэлхийн улс гүрэн, үндэстэн ястнууд бүгд л адилхан, шинэ оныг билэгтэй сайхнаар зөгнөн ярилцаж угтаад, урьд өмнөх жилүүдээс илүү ээлтэй байна хэмээн бэлгэддэг. Гараад удаагүй байгаа 2018 оныг ч ялгаагүй энэ л заншлаараа угтсан. Ёс заншлаас жаахан цааш даваад бодит байдал дээр санал асуулга явуулаад үзэхэд ч 2018 оныг өнгөрсөн жилээс илүү дээр байна гэж итгэх итгэл илүү байгаа нь ажиглагджээ. Дэлхийн 28 улсын иргэдээс санал асуулга авахад дунджаар 77 хувь нь энэ жил өнгөрсөн жилээс илүү дээр байна хэмээн өөдрөгөөр төсөөлсөн байна.

Хамгийн өөдрөг үзэлтэй иргэд Ази, Өмнөд Америкт байсан бол хамгийн гутрангуй нь европчууд байжээ. Энэ нь санал асуулгад оролцсон улсуудын дундаж наслалттай холбоотой гэсэн дүгнэлтийг судалгаа явуулсан байгууллагаас хийсэн байна. Колумбичуудын 93 хувь нь энэ онд амьдралд нь эерэг өөрчлөлт гарч, аж амьдрал нь дээшилнэ гэсэн хүлээлттэй байгаа бол БНХАУ-ын иргэдийн 88 хувь нь энэ оныг өөдрөгөөр харж байна. Харин Баруун европт энэ үзүүлэлт огцом буурч, Их Британид 66 хувь, Францад 55 хувь, Германд 67 хувь болжээ. Судалгаанд эхний 15 байрт орсон, иргэд нь 2018 оныг хамгийн өөдрөгөөр төсөөлж байгаа улсуудыг хүргэж байна.

2018 оныг хамгийн өөдрөгөөр төсөөлж байгаа 15 улс

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52738
0 эможи
keyboard_arrow_up