COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Путин 700 гаруй дэмжигчийнхээ гарын үсгийг цуглуулж чадлаа

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч нэр дэвшигч Владимор Путины сонгуулийн штабынхан түүнийг дэмжиж буй 700 гаруй хүний гарын үсгийг цуглуулж чадсан байна. Энэ талаар штабын нарийн бичгийн дарга Андрей Кондрашов хэлсэн байна.
Ийнхүү Путиныг дэмжигчдийн гарын үсэг нэр дэвшигчид бүртгэхэд шаардлагатай тооноос хоёр дахин илүү байна. Одоогийн байдлаар гарын үсэг зурах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зогсоох шийдвэр гараагүй гэнэ.

Arslan.mn
Бие даан нэр дэвшигч Путиныг дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах ажиллагаа энэ сарын 5-нд эхэлсэн юм. Хуулийн дагуу бие даагч доод тал нь 300 мянган хүний нэг бүсээс 7.5 мянгаас илүүгүй хүний гарын үсэг цуглуулах  ёстой байдаг аж.
Нэг дүгээр сарын 11-нд  Ерөнхийлөгчид нэр дэвшигч 16 хүн кампанит ажлаа эхлүүлсэн байна. Тэдний тоонд “Ногоонтнуудын альянс” –ын Эльвир Агурбаш, “Оросын бүх ард түмний холбоо”-ны Сергей Бабуран, “Сайн үйлсийн нам “-ын Екатарина Гордон, ОХУ –ын Коммунист намын Павел Грудинин, Оросын Либераль ардчилсан намын Владимир Жириновский нар багтжээ. Түүнчлэн сонгуулийн сангаа бүрдүүлэх дансаа Нийгмийн шинэчлэлийн намын Станислов Полищук, “Иргэний санаачлага”-ын Ксинея Собчак, “Оросын коммунистууд”-ын Максим Сурайкин, “Өсөлтийн нам” –ын Борис Титов, “Честно” намын Роман Худяков, “Яблоко”-гийн Григорий Явлинский, “Лам нарын нам”-ын Антон Баков, “РОТ фронт” намын Наталья Лисицына, “Нийгмийн хамгааллын нам” –ын Михаил Козлов нар нээсэн байна. Бие даан нэр дэвшигчдээс одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин, Костроскийн мужийн думын гишүүн, гавьяат зохион бүтээгч Владимир Михайлов нар сонгуулийн дансаа нээжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52416
0 эможи
keyboard_arrow_up