COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Европт ажилгүйдэл буурчээ

2018 оны 1 сарын 14

Евро бүсэд ажилгүйдлийн төвшин буурч, шинжээчдийн таамаглаж байсанчлан 8.7 хувьд хүрсэн байна. Энэхүү үзүүлэлт өмнөх сард 8.8 хувьтай байжээ. Европт ажилгүйдэл буурч байгаа нь хөдөлмөрийн зах зээл сайжирч, бизнесийн итгэл өсч байгаатай холбоотой. Испанид ажилгүйдлийн төвшин сүүлийн есөн жилийн доод төвшинд хүрсэн бол Германд энэ үзүүлэлт түүхэн доод хувьд байгаа юм. Харин Грект ажилгүйдлийн төвшин хамгийн өндөр буюу 20 хувьтай байна. Хэдийгээр Европт хөдөлмөрийн зах зээл эерэг дүр зурагтай байгаа ч инфляцын төвшин эдийн засгийн томоохон сорилт болсон хэвээр байна. Бүсийн хэмжээнд инфляцын төвшин өнгөрсөн сард 1.4 хувьтай байгаа нь Европын Төвбанкны хоёр хувийн зорилтот төвшнээс доогуур дүн болж байгаа юм.

Эх сурвалж: Unen.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52284
0 эможи
keyboard_arrow_up