COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тесла нарны эрчим хүч цуглуулдаг дээвэр үйлдвэрлэж эхэлжээ

2018 оны 1 сарын 11

Тесла компани өмнө нь танилцуулж байсан, нарны эрчим хүч цуглуулдаг дээврийн хавтангаа Буффалод үйлдвэрлэж эхэлсэн тухай Рейтерс агентлаг мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн жил захиалга өгч, 1000 ам. долларын урьдчилгаа төлсөн айлуудаас судалгаа авч байгаа аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард урьдчилсан захиалга авч эхэлсэн бөгөөд 2017 оны зун гэхэд АНУ-д эхний айлууддаа суурилуулах байсан боловч хугацаагаа хойшлуулсан юм.

Харин одоо нэгэнт үйлдвэрлэл эхэлсэн учраас ойрын хугацаанд айлууддаа суурилуулж эхлэх аж. Хамгийн сонирхолтой нь Тесла компани энгийн дээврийн хавтангаас хямд үнээр санал болгож байгаа явдал юм.

Хавтангийн үнэ фут квадрат тутам 24,50 ам. доллар гэдэг бол Тесла 21,85 ам. долларын үнэ санал болгож байна. Хэрвээ гэрийнхээ дээврийн хавтанг солих гэж байгаа эсвэл нарны хавтан суурилуулахыг хүсэж байгаа бол Теслагийн шинэ бүтээгдэхүүн тун зөв сонголт болох юм.

Эх сурвалж: Engadget

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52184
0 эможи
keyboard_arrow_up