COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлээр Швейцарын Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно гэж Цагаан ордон мэдээллээ. Түүний хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганыг дэлхийн удирдагчдад зорилтоо таниулах боломж гэж харж байгаа гэдгийг Цагаан ордон онцолсон юм.

Arslan.mn

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс "Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохыг боломж гэж харж байгаа. Тийм учраас тэрбээр энэ арга хэмжээнд оролцохыг тэсэн ядан хүлээж байна. Түүний хувьд АНУ-ын бизнес эрхлэгч болон ажиллах хүчнийг дэмжих, бодлогын хэрэгжилтийг нэмэгдүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь түүнийг АНУ-д, эсвэл өөр аль нэг улсад байгаа эсэхээс үл хамаарна" гэж мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52136
0 эможи
keyboard_arrow_up