COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Уоррен Баффет: АНУ-ын эдийн засаг тогтвортой өсвөл хойч үеийнхэн илүү сайхан амьдрах боломжтой

2018 оны 1 сарын 05

“Berkshire Hathaway”-ийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Уоррен Баффет АНУ-ын эдийн засгийн өсөлт, цаашдын ирээдүйн талаар харьцангуй өөдрөг хүлээлттэй байгаагаа мэдэгдлээ.

Arslan.mn

"АНУ-ын эдийн засаг жилд хоёр хувиар тогтвортой өсвөл хойч үеийнхэн илүү сайхан амьдрах боломжтой" гэж тэрбээр онцолж байна. Түүнчлэн Уоррен Баффет “АНУ-ын бизнесүүд шинийг санаачлах зорилтуудаа цаашид үргэлжлүүлнэ” гэжээ. Улмаар бодлого тодорхойлогчид шинийг санаачилж, эдийн засагт өөрчлөлт авчирч байгаа ажиллах хүчнийг дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Түүний хувьд "АНУ зах зээлийн зохицуулалтад суурилсан эдийн засагтай учраас хүн төрөлхтний оюуны чадамжийг бүрэн ашиглах боломжтой" гэж үздэг байна. Уоррен Баффет “Berkshire Hathaway” корпорациа 50 гаруй жил удирдаж байгаа төдийгүй энэ хугацаанд 90 гаруй бизнесийг компанидаа нэгтгээд байгаа юм. Улмаар түүний хөрөнгө энэ сарын дөрөвний байдлаар 86.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51919
0 эможи
keyboard_arrow_up