COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Билл Клинтоны гэрт гал гарчээ

2018 оны 1 сарын 04
Arslan.mn
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын Нью-Йорк муж улсын Уэстчестерсийн Чаппакуа хотхон дахь гэрт нь гал гарсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.
“Эн-Би-Си” телевизийн сувгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн буюу өчигдрийн 15:00 цагт тэдний гэрт гал гарчээ. Галын улмаас хүн түлэгдэж гэмтсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Галын шалтгааныг тогтоохооор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. 
Б.Клинтон болон Х.Клинтон нар тус харшийг 1999 онд 1,7 сая ам.доллароор худалдан авч байжээ. Таван унтлагын өрөөтэй энэхүү харш нь 1889 онд баригдсан аж. 
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51860
0 эможи
keyboard_arrow_up