COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д 2018 оны “Е-9“ визийг шинээр 56 мянган хүнд олгоно

2018 оны 1 сарын 03

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд  олгоно хэмээн тус улсын “Naver.com” сайт мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх бол

-Үйлдвэрлэлийн салбарт 42 300,

-Хөдөө аж ахуйн салбарт 6 600,

-Загас агнуурын салбарт 2 600,

-Барилгын салбарт 2 400,

-Үйлчилгээний салбарт 1 100 ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой.

Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна хэмээн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС-ээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51817
3 эможи
keyboard_arrow_up