COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Apple” ажилтнуудынхаа сандлыг шинэчилнэ

2017 оны 12 сарын 09

“Apple” компани ажилтнуудынхаа сандлуудад шинэчлэл хийж магадгүй байна. Үүнтэй зэрэгцээд “Vitra” гэх Швейцарын тавилгын компани оффисын хэрэглээнд зориулсан "Pacific" сандлаа танилцуулаад байгаа юм.

Arslan.mn

Тус компани Цахиурын хөндийд шинэчлэл бий болгохыг зорьж байгаа гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэхүү сандал нь хоёр төрлийн материал, 22 төрлийн өнгөний сонголттой. Үнийн хувьд 1185 ам.доллараар зах зээлд худалдаалагдаж байна. Харин тансаг байдлыг илтгэхүйц, зөөлөн материалаар хийсэн загварынх нь үнэ 3500 ам.доллароор хэмжигдэж байгаа юм. "Энэ сандал нь оффисын ажилтнуудад илүү тав тухтай байдлыг мэдрүүлнэ" гэж сандлын загварыг гаргасан Их Британийн загвар зохион бүтээгчид тайлбарлажээ. Дээрх сандлын анхны худалдан авагч нь “Apple” компанийн Загварын албаны захирал Жони Айв байсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50897
1 эможи
keyboard_arrow_up