COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безосын хөрөнгө 100 тэрбум ам.доллар давлаа

2017 оны 11 сарын 27

"Amazon"-ийн Үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө 100 тэрбум ам.доллар давлаа. "Хар баасан гараг"-тай зэрэгцэн компанийнх нь хувьцааны ханш хоёр хувиар өссөнөөр түүний нийт хөрөнгө 2.4 тэрбум ам.доллараар өсөж 100.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Arslan.mn

. Өдгөө 53 настай Жефф Безосын хөрөнгө нэмэгдсэн нь 1999 оноос хойших анхны тохиолдол юм. Өмнө нь "Microsoft"-ийн Үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ амжилтын эзэн болж байсан. Үүнээс гадна Жефф Безосын хөрөнгө он гарснаас хойш 32.5 тэрбум ам.доллараар өссөн нь "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индекст өмнө нь тохиогоогүй өндөр үзүүлэлт болжээ. "Adobe analytics"-ийн мэдээлснээр "Amazon" компани талархлын баярын дараах "Хар баасан" гарагт өмнөх онтой харьцуулахад 18.4 хувиар илүү борлуулалт хийсэн байна. Цаашлаад энэ баярын улирлаар тус компанийн цахим худалдааны салбарт эзлэх хувь хэмжээ улам өснө гэж хөрөнгө оруулагчид таамаглажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50292
0 эможи
keyboard_arrow_up