COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Худалдааны асуудалд “ТОМООХОН АХИЦ“ гарсан айлчлал боллоо

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ASEAN-ийн чуулга уулзалтын үеэр “Чөлөөт, нээлттэй Ази, Номхон далайн бүс нутгийг бий болгох” талаар байр сууриа илэрхийллээ. Мөн тэрбээр бүс нутгийн болон дэлхий дахины өмнө тулгамдсан чухал асуудлуудад ASEAN-ийн гишүүн орнуудын гүйцэтгэсэн үүргийг онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Миний бие энх тайван, аюулгүй байдлыг хангаж, чөлөөт, нээлттэй Ази, Номхон далайн бүс нутгийг бий болгоход та бүхэнтэй хамтран ажиллах болно. Бидний хувьд бүс нутгийн түншлэгч орнуудаа хүчирхэг, биеэ даасан, хөгжил цэцэглэлтэд хүрээсэй гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр улсууд аль нэг улсыг аялдан дагагч биш, харин хувь заяагаа өөрсдөө шийддэг байх нь маш чухал. Энэ ч үүднээс АНУ болон ASEAN-ийн гишүүн орнуудын дипломат түншлэлийн харилцаа аль аль талд харилцан ашигтай байдлыг бий болгоно" гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Дональд Трамп ASEAN-ийн 31 дэх удаагийн чуулга уулзалтын хүрээнд Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалт харьцангуй дулаан, найрсаг уур амьсгалтай өрнөснийг Филиппиний Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч Дональд Трампын айлчлалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Манила хотод өрнөж, ASEAN-ийн чуулган зохион байгуулагдаж буй газруудад эмх замбараагүй байдал үүсжээ.

Үүнээс гадна Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл нартай БНАСАУ-ын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой биечлэн уулзаж, хоёр улсын харилцааны талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр "АНУ болон Энэтхэгийн харилцаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж, илүү гүн гүнзгий, нэгдмэл болж байгаа"-г Нарендра Моди онцолсон байна. Ийнхүү Азийн орнуудаар хийсэн Дональд Трампын анхны айлчлал Манилад болсон ASEAN-ийн чуулганд оролцсоноор дууслаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр худалдааны асуудалд "томоохон ахиц" гарсан гэж мэдэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49571
0 эможи
keyboard_arrow_up