COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Анжелина Жолигийн бүтээсэн кино Оскарын шагналд нэр дэвшлээ

2017 оны 9 сарын 22

"First They Killed My Father" утга уянгын кино 90 дэх удаагийн Оскарын наадамд "шилдэг гадаад хэл дээрх кино" төрөлд Камбож улсыг төлөөлж оролцох болсныг Deadline вебсайт баталлаа. Энэхүү мэдээллийг тус вебсайтад Академийн шагнал гардуулах ёслолын албан ёсны хороо мэдэгджээ.

"Америк найруулагч өөр улсын, гадаад хэл дээрх киног төлөөлж байгаа анхны тохиолдол болж байна" гэж Deadline вебсайт тайлбар хийсэн байна.

"Киноны зураг авалтанд оролцсон бүх хүмүүсийн хувьд энэ бол маш том зүйл. Камбож улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, түүхийг одоо цагт авчрах нь миний хувьд дахин давтагдашгүй туршлага байсан. 'First They Killed My Father' киног Оскарын шагналд нэр дэвшсэн гэдгийг зарлах тэр мөчид бид бүгд хамт байсан. Бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан. Энэ аялал миний хувьд үнэхээр урт байлаа. Хэдийгээр энэхүү кино нь маш хувийн шинж чанартай боловч үүний зэрэгцээ Камбож улсын сая, сая иргэдийн туулсан замыг харуулж байгаа юм. Бид энэ жил Камбож улсыг төлөөлж буйгаараа маш их бахархаж, энэ мөчийг бүх улс орон даяар хуваалцахыг хүсч байна" гэж Анжелина Жоли албан ёсны мэдэгдэл хийжээ.

"First They Killed My Father" киноны үйл явдлыг Америкийн зохиолч Лун Уны "First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers" нэртэй дурсамж номоос сэдэвлэн бүтээсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47310
0 эможи
keyboard_arrow_up