COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: Хар салхинд өртсөн хүмүүст 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

2017 оны 9 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өрийн хязгаар тогтоох асуудлыг 12 дугаар сарын найман хүртэл гурван сараар хойшлуулах хуульд гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Түүнчлэн хар салхинд өртсөн хүмүүст 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

Шинэ хуулийн хүрээнд гамшгийн тусламжийн санд 7.4 тэрбум ам.доллар, жижиг бизнес эрхлэгчдэд 450 сая ам.доллар мөн сэргээн босголтын ажилд 7.4 тэрбум ам.доллар зарцуулна.

Өрийн хязгаарыг түр цуцлах Ардчилсан намынхны санаачилга Бүгд найрамдахчуудын хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байсан ч Бүгд найрамдах намын 133 гишүүн саналыг дэмжсэнээр Сенат хуулийн төслийг баталж чадсан юм. Саналыг дэмжсэн сөрөг хүчний гишүүд "Хар салхины хор хохирол хэт өндөр байгаа учраас нэмэлт санхүүжилт батлахаас өөр сонголт байхгүй" гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46829
0 эможи
keyboard_arrow_up