COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Сенат “Harvey“-д өртсөн иргэдэд 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр батлав

2017 оны 9 сарын 08

АНУ-ын Сенат пүрэв гарагт хуралдаж,“Harvey” хар салхинд өртсөн иргэдэд 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр батлав.

Arslan.mn Сенатын 80 гишүүн зөвшөөрч, 17 гишүүн татгалзсанаар “Harvey”-ийн тусламжид анх төлөвлөж байснаас хоёр дахин их хөрөнгө зарцуулахаар болж байна. "Harvey"-ийн улмаас яаралтай тусламжийн сангийн хөрөнгө шавхагдаж, "Irma" хар салхи АНУ-ыг чиглэж байгаа нь тусламжийн санхүүжилтийг өсгөх шалтгаан болсон байна. Ийнхүү АНУ-ын Сенат улсын өрийн хязгаарыг түр хугацаанд цуцалж, өрийг 12 дугаар сарын найман хүртэл өсгөхөөр болж байгаа юм. Хэдий тийм боловч Сенатын энэхүү шийдвэрийг Төлөөлөгчдийн танхим дахин хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж баталгаажуулах ёстой аж. Дональд Трамп улсын өрийн тааз, хязгаар гэх ойлголт огт байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46792
0 эможи
keyboard_arrow_up