COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жак Ма: Цахим зах зээл ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлж байна

2017 оны 4 сарын 24

"Alibaba" группийн үүсгэн байгуулагч Жак Ма цахим зах зээлийн улмаас ажилгүйдэл бий болж байна гэж БНХАУ-ын Жөнжоу хотод болсон аж ахуй эрхлэгчдийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн үүний улмаас ирэх 30 жил хүнд нөхцөл үүсэж, аж ахуйн нэгж болон иргэдэд нөлөөлөх талаар онцолсон байна. Үүнээс гадна тэрээр "Дэлхий нийтээр боловсролын системийг өөрчлөх ёстой. Хүн, робот хоёрын хамтын ажиллагааны хүрээнд сургалт, зааварчилгаа байх хэрэгтэй. Техник, технологи хөгжихийн зэрэгцээ цахим зах зээл хүчээ авч байгаа учраас ажлын байрны хомсдол бий болсон. Үүнийг дагаад хүний хийж чадах ажлыг роботууд орлож байна. Роботууд зөвхөн хүний хийж чадахгүй гэснийг л хийх хэрэгтэй. Ингэж байж хүн, робот хоёр ажлын хамтрагч болох боломжтой" хэмээн онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42862
0 эможи
keyboard_arrow_up