COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д зочид буудал нурж, найман хүн нас баржээ

админ
2021 оны 7 сарын 14

Arslan.mn

 

Хятадын Жиансу мужийн Сужоу хотод байрладаг "Сижи Кайюань" зочид буудлын нэг хэсэг нурж, дор хаяж найман хүн нас барж, үлдсэн есөн хүнийг нурангин дороос хайсаар байгаа талаар нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс харвал, "Сижи Кайюань" зочид буудлын зарим хэсэг энэ сарын 12-нд үдээс хойш нурсан аж. Түүнчлэн ослын газарт нутгийн аврагчдаас гадна онцгой байдлын яамнаас томилсон тусгай аврагч нар ажиллаж буй юм байна.

Одоогийн байдлаар нурангин дотроос 14 хүнийг аварч, найман хүний цогцсыг олсон бөгөөд дахин есөн хүнийг эрэн хайж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр зочид буудал нурах болсон шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ.

"Сижи Кайюань" нь 2018 онд нээгдсэн, хямд үнэтэй зочид буудал бөгөөд нурсан хэсэг нь гурван давхар, 54 өрөөтэй байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628822
1 эможи

keyboard_arrow_up