7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 23, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бээжин хотод “ухаалаг“ барилгууд баригдаж байна

админ
2019 оны 7 сарын 26

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод баригдаж буй зарим барилгууд ухаалаг системтэй болж эхэлсэн талаар тус хотын "Хот төлөвлөлтийн газар"-аас мэдэгдсэн байна.

Хотын барилгын компаниуд гар утасны програмд тулгуурласан ухаалаг систем бүхий барилгууд барьж эхэлсэн бөгөөд эдгээр нь хүний царай таних систем зэрэг дэвшилтэт технологиос бүрдсэн аж. Тодруулбал, уг барилгууд нь хяналтын өндөр програмчлалтай бөгөөд аюулгүй байдлыг хангах, чанарын хяналт, ажилтнуудын үндсэн мэдээлэл гэх мэт зүйлийг багтаажээ. 

Ухаалаг барилгын гол онцлог нь програмд суурилж барилгын талбайд ажиллаж буй ажилтнуудын үйл явц хянах боломжтой ба царай таних системийн тусламжтай тухайн ажилтны үндсэн мэдээллийг нээж илрүүлэх үйлдэл гүйцэтгэх аж. Мөн тухайн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах гэнэ. Тухалбал, барилгын ажилтан аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй тохиолдолд сэрэмжлүүлэг дохио өгөх гэх мэт олон үйлдэл үзүүлэх чадвартай ажээ.

Хятад улс уг системийг барилгын салбартаа нэвтрүүлснээр ажилчдын амь нас, эрүүл мэнд хохирох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606144
0 эможи

Зочин
2019-07-26 15:22
сонирхолтой
keyboard_arrow_up