7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ: Казахстаны ерөнхийлөгчөөр Кассым Жомарт-Токаевыг сонгох нь

админ
2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд өчигдөр түүхэн сонголтоо хийлээ. Тус улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт боллоо. Энэ удаагийн сонгууль нь Казахстаныг 30 жил удирдсан Нурсултан Назарбаевын нэр саналын хуудсан дээр анх удаа байхгүй байгаагаараа онцлог юм.

Урьдчилсан дүнгээр  өмнөх ерөнхийлөгч Кассым Жомарт-Токаев  70.13 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа бол Жамбыл Ахметбеков 3.86 хувь, Дания Еспаева 5.32 хувь, Амиржан Косанов 15.39 хувь, Толеутай Рахимбеков 3.03%, Амангелды Таспихов 1.41 хувь, Садыбек Тугел 0.86 хувийн санал авсан байна.

Токаевтай нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь үнэндээ бэлгэ тэмдэг төдий үйлдэл байсан гэдгийг судлаачид хэлж байв.

Энэ удаагийн сонгуулийн ирц 77 хувь байсан нь Казахстаны түүхэнд ховор тохиолдол юм. 2015 онд болсон ерөнхийлөгчийн сонгууль 95 хувийн ирцтэй болж, нийт сонгогчдын 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604548
0 эможи

keyboard_arrow_up