COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Казакстаны Ерөнхийлөгчийн СОНГУУЛЬД өрсөлдөхөөр эхний хүн ӨРГӨДЛӨӨ өгчээ

2019 оны 4 сарын 24

Arslan.mn

Нурсултан Назарбаевыг улсынхаа төрийн тэргүүний суудлаасаа буусны дараа түүний халааг авч, Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Касым Жомарт Токаев улс орондоо явагдах ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг тогтоон, зарласан билээ.

Харин ерөнхийлөгчийн сонгуульд Казахстаны ”Улы Дала Кырандары” нийгэм, соёлын ардын хөдөлгөөнөөс Садыбек Тугелын нэрийг дэвшүүлсэн байна.

Өдгөө 64 настай Садыбек Тугел нь Үндэсний морин спортын холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд “Улы Дала Кырандары” нийгэм, соёлын ардын хөдөлгөөний тэргүүн аж. Түүнчлэн тэрбээр Зохиолчдын холбооны гишүүний зэрэгцээ “Казанат” сэтгүүлд ахлах редактораар ажилладаг байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602642
0 эможи

keyboard_arrow_up