COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Путин хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг өгчээ

2019 оны 4 сарын 14

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд 8 сая 648 мянга 353 рублийн орлого олсон байна. Оросын төрийн тэргүүний орлого, зарлага, эд хөрөнгийн талаарх мэдүүлийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд баасан гарагт нийтэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн сарын дундаж цалин 720 мянга 700 рубль байв. Хөрөнгийн мэдүүлгээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй байна. Путиний нэр дээр 77 м.кв болон 153.7 м.кв талбайтай хоёр орон сууц, 18 м.кв талбай бүхий хоёр гарааш бүртгэлтэй байдаг. Тэрбээр мөн "Скиф" чиргүүл болон "Волга" ГАЗ М21, "Нива" гэсэн хоёр ховор автомашинаа эзэмшсэн хэвээр байгаа аж. 

Путиний 2018 оны орлого өмнөх жилийнхээс 10 сая рублиэр бага байна. Түүний 2017 оны орлого 18 сая 728 мянга 268 рубль байжээ. Гэхдээ энэ мөнгөн дүнд 15 акр газар худалдсанаас олсон мөнгийг оруулсан байна.

Путин мөн 2016 /8.86 сая орчим/, 2015 онд /8.9 сая орчим/ 2018 оныхоос илүү их орлого олж байв. Үүнээс өмнө түүний орлого бага байсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч 2013 онд 3.6 сая, харин 2014 онд 7.6 сая рублийн орлоготой байжээ. 2014 онд тухайн үед бусад албан тушаалтнаас доогуур байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалинг нэмэгдүүлсэн нь Путиний орлого өсөхөд нөлөөлсөн байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602238
0 эможи

keyboard_arrow_up