COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Буш, Клинтон болон Обама нарын босгож чадаагүй ханыг Трамп хийж байна гэв

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 1 тэрбум ам.доллар зарцуулах зөвшөөрлийг олгосон тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

Энэ мөнгийг АНУ-ын өмнөд хилд хананы 91 км орчим урт хэсгийг барих болон Аризона муж улсын Юма хот, Техас муж улсын Эль-Пасо хотуудын замуудыг сайжруулах, гэрэлтүүлгүүдийг тавихад зарцуулах аж.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ мөнгө нь Дональд Трампт хана барихад олгосон эхний 1 тэрбум ам.доллар болж байна. Буш, Клинтон болон Обама нарын босгож чадаагүй ханыг Трамп хийж байна хэмээжээ. 

Эх сурвалж: qamshy.kz
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601501
0 эможи

keyboard_arrow_up