COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Казахстан улс “Нурсултан“ нэрэнд дасахад хоёр үе дамнах хэмжээний хугацаа шаардагдаж магадгүй

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Казахстаны нийслэл хотын "Нурсултан" хэмээх шинэ нэрийг хэлж заншихад хоёр үе дамнах хэмжээний хугацаа шаардагдаж магадгүй юм хэмээн Энэтхэгийн “Observer Research Foundation” судалгааны төвийн ажилтан хэлжээ.

Тэрбээр "Энэтхэгт хэдэн арван жилийн өмнө нэрийг нь өөрчилж байсан нэг хот байдаг бөгөөд хүмүүс тус хотыг одоо хүртэл хуучин нэрээр нь дууддаг. Казахстаны нийслэл хотын шинэ нэрний хувьд юу болохыг харж л байя. Шинэ нэрэнд дасахад нэг юмуу хоёр үе дамнах хэмжээний хугацаа шаардагдаж ч магадгүй юм” хэмээн хэлсэн байна. 

Казахстаны нийслэл Астана хот энэ сарын 22-ны эхлэн албан ёсоор нэрээ өөрчилж, Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт зориулж "Нурсултан " болсон билээ.

Тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Касым-Жомарт Токаев хотын нэрийг өөрчлөх зарлигт Бямба гарагт гарын үсэг зурж, зарлигийг ерөнхийлөгчийн албаны вэбсайтад нийтэлсэн байна.

Өнгөрсөн Мягмар гарагт ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураар буусан Нурсултан Назарбаевын алдрыг мөнхлөх зорилготой ийм шийдвэр гарсан юм.

Эх сурвалж: orfonline.org
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
601481
3 эможи

keyboard_arrow_up