COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алджээ

2019 оны 3 сарын 22

Хятадын өмнөд зүгт байрлах химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 640 гаруй хүн гэмтжээ.

“Tianjiayi Chemical” компанийн Янчэнь хотын химийн үйлдвэрт өчигдөр орон нутгийн цагаар 14:50 орчимд дэлбэрэлт болсон байна. Гарсан галыг  шөнийн 3:00 цагийн орчимд унтраажээ. 

Шиньхуа агентлагийн мэдээлснээр нийт 640 хүнийг эмнэлэгт хүргэснээр 32 хүний биеийн байдалд хүнд байгаа гэнэ.

Албан хаагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. “South China Morning Post”-ийн мэдээлснээр 2007 онд байгуулагдсан “Tianjiayi Chemical” компани өнгөрсөн жилүүдэд байгаль орчин бохирдуулсан гэх шалтгаанаар зургаан удаа торгуулж байжээ. 

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601380
1 эможи

keyboard_arrow_up