COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорлоо

2019 оны 3 сарын 19

Arslan.mn

Казакстан улсыг 28 жилийн турш удирдсан, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр /2019.03.19/ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр маргааш буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ.  Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм.

Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болсон байна.

Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ. 

Назарбаевын огцрох болсон шалтгааныг бид тун удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: kaznews.kz
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601286
5 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up