COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын ярилцлагад орж буй эмэгтэйчүүдээс гэрлэсэн эсэхийг асуухыг хориглов

2019 оны 3 сарын 12

Ажлын ярилцлагад орж буй эмэгтэйчүүдээс гэрлэсэн эсэхийг асуухыг хориглов

БНХАУ-ын засгийн эрх баригчид Хүйсийн тэгш эрхийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь эмэгтэйчүүдэд ихэд таалагдаж буй аж. Тус нэмэлтээр эмэгтэй ажил горилогч буюу ажлын ярилцлагад орж буй эмэгтэйчүүдээс гэрлэсэн, хүүхэдтэй эсэх талаар нь асуухгүй байх гэсэн заалт оруулжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг тус улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Ардын дээд шүүх болон төрийн мэдлийн бусад найман байгууллага хамтран боловсруулж, батлуулсан байна.

Эмэгтэй ажил горилогч өөрөө хүсээгүй бол хувийн амьдралынх нь талаар мэдээлэл авах, эрүүл мэндийн үзлэгт оруулахдаа жирэмсэн эсэхийг нь тандах, гэр бүл төлөвлөлтөөс нь үүдэн цалингийн хэмжээ, ажил үүргийн хуваарийг нь өөрчлөхийг ч мөн хориглохоор заажээ. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан заалтыг зөрчсөн ажил олгогч, хүний нөөцийн ажилтнуудыг 50 мянга хүртэл юаниар торгох юм.

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601062
1 эможи

keyboard_arrow_up