COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ, БНХАУ-ын дээд түвшний уулзалт Бээжинд болно

2019 оны 2 сарын 10

ану бнхау зурган илэрцүүд

АНУ, БНХАУ-ын дээд түвшний зөвшилцөл хоёрдугаар сарын 14, 15-ны өдөр Бээжинд болохоор  товлогджээ."Синьхуа" агентлагийн мэдээлснээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засгийн иж бүрэн зөвшилцөл, яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ, хоёрдугаар сарын 14, 15-ны өдөр Бээжинд АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нартай хоёр улсын эдийн засаг, худалдааны шинэ ээлжийн дээд түвшний зөвшилцлийг хийх юм байна. Хоёр тал саяхан Вашингтонд болсон зөвшилцлийн үндсэн дээр хамтаар сонирхож байгаа асуудлаар саналаа солилцох болно гэж албаны хүмүүс мэдэгджээ. АНУ-ын талын ажлын хэсгийн гишүүд маргааш буюу хоёрдугаар сарын 11-д Бээжинд хүрэлцэн очих юм байна.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600046
0 эможи

keyboard_arrow_up