COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Путины дараахь” Орос улсын тухай бодохгүй байхыг Оросын сайд уриалав

2019 оны 1 сарын 28

Максим Орешкин зурган илэрцүүд

Орос улсын ирээдүйн талаар төсөөлж бодохдоо Владимир Путины засаглалын хугацаагаар хязгаар тогтоохгүй байхыг эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин уриалав. Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд түүний хэлсэн үгийг Демьян Кудрявцевын гэр бүлээс эрхлэн гаргадаг “Ведомости” сонинд эш татжээ.

“Путины дараахь Орос улсын тухай бодож эхэлж болох уу” гэсэн асуултад Орешкин “Путины дараа Орос орон ямар байх тухай бодох биш харин бидний дараа энэ улс ямар байх талаар тунгааж бодох хэрэгтэй” хэмээн хариулжээ.

Сайдын хэлснээр Орос улс “2050, 2100 онд ямар байх, цаашлаад … гэх мэтээр ирээдүйд улс орон маань илүү сайн байхын тулд өнөөдөр бид юу хийх ёстой” гэдэг талаар бодож эхлэх хэрэгтэй ажээ. Ингэж хэлэхдээ Орешкин өөрийгөө Путинээс “яльгүй дүү” хэмээн нэмж хэлсэн байна. Яг үнэндээ бол эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн 36 настай бол ерөнхийлөгч 66 настай билээ.

Түүнчлэн төр засаг шийдвэрлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж байгаа гол зорилтуудын талаар Орешкин  “Хүний капитал, үйлдвэрлэх хүчин чадлыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулах, түүний дотор удирдлагын дэвшилттэй практик арга барилыг нэвтрүүлэх, “Орос орныг илүү сайн өрсөлдөх чадвартай болгохын тулд геополитикийн төвшинд анзаарагддаггүй жижиг ажил үйлсэд амжилт гаргахыг хичээж байна” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599735
0 эможи

keyboard_arrow_up