COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг статусаа Хятад улс хадгалж үлджээ

2019 оны 1 сарын 21

Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэмээх статусаа 2018 оны дүнд хадгалж үлдлээ гэж тус улсын Статистикийн газрын дарга Нин Зижэ даваа гарагт мэдэгджээ.

бнхау нийслэл зурган илэрцүүд

“2018 онд Хятадын ДНБ-ий нийт хэмжээ 90 их наяд юань давсан нь 2017 оныхоос 8 их наяд орчим юаниар өссөн үзүүлэлт юм. Хэрэв дундаж ханшаар тооцвол Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 13.6 их наяд ам.долларт хүрч, дэлхийд хоёрдугаарт орлоо” гэж Нин Зижэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Статистикийн мэдээллээс үзвэл, 2018 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.6 хувь байсан нь 1990 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болсон боловч тус улсын эрх баригчдын 6.5 орчим хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсантай ойролцоо үзүүлэлт аж. Түүнчлэн ДНБ-ий өсөлтийн хурдац өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 6.4 хувьд хүрч удааширч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599500
0 эможи

keyboard_arrow_up