COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв

2019 оны 1 сарын 16

Мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэргээр Хятадад цаазын ял сонссон Канадын иргэн Ллойд Шелленбергийн ялыг хөнгөрүүлэх хүсэлтийг тус улсын эрх баригчид Хятадын талд тавьжээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд Квебек мужид айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

“Бид Канадад суугаа Хятадын Элчин сайдтай хэдийнэ ярилцаж, Шелленбергт өршөөл үзүүлэх хүсэлтийг тавьсан” гэж Христя Фриланд мэдэгдсэнийг телевизийн CTV суваг уламжлав. Оттава энэ асуудлаар Бээжинтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Мансууруулах бодис хууль бусаар хил давуулахыг завдсан хэргээр Хятадад баривчлагдсан Канадын иргэнд цаазаар авах ял оноосон тухай урьд нь мэдээлсэн билээ. Түүнийг 220 гаруй кг метамфетамин бодисыг хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Хятадын шүүх мөн Шелленбергийн бүх хөрөнгийг төрд хураан авах шийдвэр гаргасан байна. 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон анхан шатны шүүх хурлаар Ллойд Шелленбергт 15 жил хорих ял оноожээ. Шелленбергийг гэм буруутайг нотлох шинэ нотлох баримт илрүүлсний дараа дахин шүүх хурал явуулсан байна. Тэрбээр сүүлийн есөн жилийн хугацаанд Хятадад цаазын ял сонссон гадаадын анхны иргэн болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599313
0 эможи

keyboard_arrow_up