COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“БНХАУ-тай сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтрах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл“

2019 оны 1 сарын 09

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн нээлтийн ёслол өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Arslan.mn

Хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

Мөн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтрах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг нотоллоо.

БНХАУ-ын Засгийн газар хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандан, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж байгаа нь харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж гэж үздэгээ илэрхийлэв.

Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн кориодорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.

Ёслолын үеэр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсад үзүүлсэн зээл, тусламжаар байгуулсан томоохон барилга байгууламж зэргийг энд толилуулсанбайна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилнэ.

 Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүн оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599006
0 эможи

keyboard_arrow_up