COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын эрх баригчид иргэдээ олон хүүхэдтэй болохыг уриалж байна

2018 оны 8 сарын 09

Бээжин нэг гэр бүл нэг л хүүхэдтэй байх бодлогоо 2015 онд өөрчилж, зарим хосуудыг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч иргэд олон хүүхэдтэй болохыг яарахгүй байна.

Хятадын Коммунист намынх гэгдэх People’s Daily сонинд гарсан “Хүүхэд төрүүлэх явдал нь гэр бүлийн асуудал байгаад зогсохгүй улсын асуудал болоод байна” нэртэй нийтлэлд хосуудыг олон хүүхэдтэй болохыг уриалахаас гадна эрх баригчдыг хамтын амьдралаа эхлүүлэх гэж буй залуу хосуудад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Түүнчлэн олон жилийн турш төрөлтийн тоо бага байсан нь эдийн засаг болон нийгмийн нөхцөл байдалд нөлөөлж буйг онцолжээ. 

Тус нийтлэлтэй давхцан Хятадын засгийн газраас шуудангийн шинэ марк гаргаснаа танилцуулсан нь эрх баригчид хүүхдийн тоотой холбоотой бүх хязгаарлалтаа цуцлах бололтой гэсэн таамгийг төрүүлээд байгаа аж. 2017 оны Бич жилийн маркан дээр сармагчин хоёр монштойгоо сууж буйг дүрсэлсэн байсан нь эрх баригчид “нэг хүүхэд”-ийн бодлогоо өөрчилсөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан билээ. Тэгвэл 2018 оны Гахай жилийг билэгдэн шинээр гаргасан маркан дээр хоёр гахайг гурван тооройтойгоо сууж буйгаар дүрсэлжээ.

Олон жилийн турш “нэг хүүхэд”-ийн бодлого баримталсанаар ажиллах хүч улам бүр багасаад зогсохгүй өндөр настнуудад үзүүлэх нийгмийн үйлчилгээ хомс тус улсад залуучууд дийлэнх нь эцэг эх, эмээ өвөө нараа ганцаараа тэжээж, харж ханддаг. 

Хүн ам тогтвортой өсөхөд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 2.1 байх ёстойгоос Хятадынх нь 1.6 байгаа ба “нэг хүүхэд”-ийн бодлогоо өөрчилсөнөөр бүх зүйл хэвийн болчихгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Эдийн засгийн дарамт шахалттай холбоотойгоор Хятадын дундаж давхаргынхны дунд төрөлтийн тоо хамгийн бага хувьтай байгаа аж. 

People’s Daily сонинд гарсан нийтлэлд, “ Ялангуяа томоохон хотуудад хүүхэдтэй холбоотой зардал улам л нэмэгдсээр байна. Хүүхэд төрөөд сургуульд орох хүртэлх санхүү болон цагийн зардал улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор хотод амьдарч, ажиллаж буй залуус хүүхэдтэй болох хүсэлгүй байна” хэмээн онцолжээ. Нийтлэлийг бичсэн Жан Игийн хэлж байгаагаар иргэдийг олон хүүхэдтэй болохыг дэмжихийн зэрэгцээ  улсаас боловсрол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох арга хэмжээ авах хэрэгтэй гэнэ. 

Өнгөрсөн сараас Хятадын Дээд шүүхээс гэр бүлээ цуцлуулж буй хосуудад “эвлэрлийн 3 сар” өгдөг болсон бол орон нутгийн удирдлагууд гэрлэж буй хосуудад мөнгөн урамшуулал олгодог болжээ

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593663
0 эможи

keyboard_arrow_up