COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Худалдааны ДАЙН дэгдэж буй энэ үед БРИКС-ийн 10 дахь удаагийн уулзалт эхэлнэ

2018 оны 7 сарын 25

Arslan.mn

Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болох дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа талаар БРИКС-ийн түншүүддээ ярина. Өнөөдөр эхэлж буй гурван өдрийн уулзалтад АНУ-ын талаар нэг бус удаа дурдагдах юм. Тухайлбал, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкины мэдэгдсэнээр,  Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад гаалийн татвараар дамжуулан худалдааг хамгаалах Д.Трампын бодлогын эсрэг хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Үүний зэрэгцээ БРИКС-ийн гишүүн улсын удирдагчид энэхүү уулзалтад Аргентин, Турк, Индонез болон Африкийн хэд хэдэн улсыг урьсан бөгөөд хэлэлцүүлэг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болох аж.  

Гурван өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтын гол үр дүн нь Йоханнесбургийн тунхаглал юм гэж ОХУ-ын төрийн тэргүүний гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков мэдэгджээ. Энэ уулзалтад БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон тэдний түнш орнууд зөвхөн ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнээд зогсохгүй ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахыг зорьж байгаа юм.   

Энэ удаагийн уулзалтад олон зочид хүрэлцэн ирэх юм. Өмнөд Африкаас ОХУ-д суугаа элчин сайдын орлогч Хенри Шорт “Валдай” клубын сэдэвчилсэн арга хэмжээний үеэр хэлэхдээ, зохион байгуулагч орны хувьд энэ удаагийн уулзалтад гадны эрх баригчид, нөлөө бүхий хүмүүсийг оролцуулахыг зорьж уулзалтыг илүү өргөн хүрээнд хамрах тал дээр анхаарч ажилласан гэжээ. Тухайлбал, уг арга хэмжээнд Аргентин, Индонез, Египт, Ямайк, Турк, Замби болон бусад улс орны төлөөлөгчид оролцох бөгөөд олон улсаас төлөөлж төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх аж. Арга хэмжээний үеэр В.Путин БНХАУ, Энэтхэг, Турк, ӨАБНУ, Ангол болон Замби улсын удирдагчидтай уулзах аж.

Ю.Ушаковын мэдэгдсэнээр, БРИКС-ийн удирдагчид бүлэгтээ шинэ оролцогчдыг нэгдүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж. Тухайлбал, өмнө нь Турк, Аргентин, Индонез, Мексик болон бусад улс орон БРИКС-д нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. БРИКС-ийн шинэ гишүүд Хятад улсыг дэмжинэ гэж болгоомжилж байгаа учир тус бүлгийг өргөтгөхийг Энэтхэг улс эсэргүүцэж байгаа аж. 

БРИКС-ийн гишүүн улсууд АНУ-ын ган болон хөнгөн цагаанд ногдуулсан татварыг эсэргүүцэн тул улсын эсрэг хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэх эсэх талаар асуухад “БРИКС-ийн орнууд олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч дэлхийн худалдааны зарчмын талаар нэгдмэл байр суурьтай байгаа. Бид Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах явдлыг бид адилхан эсэргүүцэж байгаа” гэж М.Орешкин хэлсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593145
0 эможи

keyboard_arrow_up