COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Трамп, Путин хоёр Хельсинк хотод уулзах төлөвтэй байна

2018 оны 6 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт болох газраар Финландын нийслэл Хельсинк тодрох магадлалтай байгааг Вашингтоны албаны хүн өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр удирдагчийн уулзалт ойрын ирээдүйд болох гэж байгааг хэвлэлд ярьсан юм.

Энэ долоо хоногт Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Москва хотод ажлын айлчлал хийж байгаа. Нэрээ нууцалсан Вашингтоны албаны хүний мэдээлснээр Болтоны айлчлалын дараа удирдагчдын уулзалтын тов тодрох бөгөөд Финландын нийслэл хамгийн боломжтой хувилбараар яригдаж байгаа гэнэ.

Австрийн нийслэл Вена хот өмнө яригдаж байсан ч сүүлд энэ хувилбарыг жагсаалтаас хассан тухай мэдээлжээ.

Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Дональд Трамп НАТО-гийн уулзалтад оролцохоор Брюссельд айлчлах юм. Энэ арга хэмжээний дараа тэр Путинтай уулзах төлөвтэй байна. Мөн энэ аялалаараа Трамп Лондонд саатаж, Британий ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трамп, Путин хоёр Вьетнамд болсон Ази, Номхон Далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хамгийн сүүлд уулзаж байв.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58989
0 эможи

keyboard_arrow_up