COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын эрх баригчид шувуутай адил харагддаг дроноор иргэдээ хянаад эхэлжээ

2018 оны 6 сарын 25

Тэнгэрт нисэж яваа шувуунд ч итгэхэд хэцүү цаг үе ирж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид шувуутай адилхан харагдах хяналтын дрон зохион бүтээж туршиж байгааг “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлжээ.

Одоогоор цэрэг армийн, засгийн газрын 30 гаруй байгууллага нийт таван мужид ийм дрон ашиглан иргэдийн үйлдлийг хянаж байгаа гэнэ. Тэдний дотор салан тусгаарлах хөдөлгөөн үе үе гардаг Шинжааны автономит муж багтаж байгаа ажээ.

“Dove” буюу “Тагтаа” гэх нууц нэртэй уг төслийг баруун хойд Хятадын Сиань хотын политехникийн их сургуулийн профессор Сон Бифэнь удирдаж байгаа гэнэ.

Тэрээр өмнө нь Азийн анхны тавдугаар үеийн сөнөөгч онгоц Chengdu J-20-ийг зохион бүтээх төсөл дээр ажиллаж байжээ.

Хуурамч шувуу нь жинхэнэ шувуутай адил далавчаа дэвдэг, хос цахилгаан хөдөлгүүртэй, өндөр нягтралтай камер, GPS систем, хиймэл дагуулд мэдээлэл дамжуулах чадвартай гэнэ.

Одоохондоо бага хүрээнд туршиж байгаа ч яваандаа өргөн хүрээнд ашиглагдах ирээдүйтэй гэж шувуу шиг дроны талаар зохион бүтээгчдийн нэг нь ярьжээ.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58907
1 эможи

keyboard_arrow_up