COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДАШТ-д өрсөлдөх хамгийн муу баг- ОХУ

2018 оны 6 сарын 07

ДАШТ-д өрсөлдөх хамгийн муу баг- ОХУ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн ес хоногийн дараа нутагтаа хүлээж авах ОХУ-ын шигшээ баг өнгөрсөн шөнө Туркийн багтай тоглож 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр ОХУ он гарсаар дөрвөн тоглолт хийж, нэг ч ялалт байгуулж чадалгүй ДАШТ-тэй золгож байна. Оросууд өмнө нь Бразилд 0:3, Францад 1:3, Австрид 0:1-ээр хожигдсон юм. Хоёр гоол оруулж, наймыг алджээ.

Турктэй хийсэн тоглолтын тухайд, мэргэжилтнүүд шигшээ багийнхаа тоглолтын чанарт сэтгэл маш дундуур байна. Хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд өөрсдийнхөө хийсэн гоолыг “азын”, Туркийн хийсэн гоолыг “онц шаардлагагүй гоол” байсан гэж дүгнэснээс энэ байдал тод харагдана. Харин дасгалжуулагчид хожигдож байгаад тэнцсэн нь дэвшил мэт санагдаж байгаа бололтой "Би ямар сэтгэл зүйч биш, хөгжөөн дэмжигчдийг тайвшруулж чадахгүй. Ямар ч байсан манай багт дэвшилт гарсан" гэж хэлжээ. 

С.Черчесовын багт үнэндээ болж бүтэж байгаа зүйл алга гэж оросууд шогширч байгаа нь үндэслэлгүй зүйл огт биш гэдгийг дараах статистикаас харж болно.

ДАШТ-д өрсөлдөх хамгийн муу баг- ОХУ

-ОХУ-ын шигшээ баг долоон тоглолт дараалж хожлын амт мэдэрсэнгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг 4:2-оор хожжээ. ЗХУ задарч, ОХУ болсноос хойш шигшээ багийг удирдсан 13 дасгалжуулагчаас ийм олон тоглолт дараалж ялалт аваагүй дасгалжуулагч С.Черчесовоос өөр алга. 198 онд шигшээ багийг хүлээж аваад 6 тоглолт дараалж хожигдсон А.Быщовецийн анти рекордыг С.Черчесов сая эвдчихлээ. Хоёр жилийн өмнө Л.Слуцкий Быщовецийн адил зургаан тоглолт дараалж хожил аваагүй ч дунд нь хоёр удаа тэнцэж байв. Тэд хоёул халагдсан. Харин С.Черчесовын тухайд том тэмцээний өмнө дасгалжуулагчаа халах нь буруу гэдэг үндэслэлээр албандаа тогтож байна. ДАШТ-д хийх гурван тоглолтоос С.Черчесовын цаашдын хувь заяа хамаарна.  

-ОХУ-ын шигшээ өмнө нь найман тоглолт дараалан хожлын амт мэдрэлгүй явсан үе бий. Энэ бол 20 жилийн өмнө Борис Игнатьев, А.Быщовецын үед болсон явдал. Тэгэхэд Б.Игнатьев Польшид хожигдож, Гүржтэй тэнцээд ажлаа А.Быщовецд хүлээлгэж өгч байсан юм.

ДАШТ-д өрсөлдөх хамгийн муу баг- ОХУ

-С.Черчесов шигшээ багийг 21 тоглолтод удирдахдаа зургаан тоглолтод хожиж, зургаа тэнцэн, ес хожигджээ. ДАШТ-д хэсгийн гурван тоглолтод оролцсоноор 24 тоглолт болсноор шигшээ багийг хамгийн олон тоглолтод удирдсан дасгалжуулагчийн дөрөвдүгээрт Дик Адвокатттай хамт бичигдэх нь /О.Романцев 60, Гус Хиддинк 39, Фабио Капелло 33/. 60 тоглолтод багаа авч орсон О.Романцев, 39 тоглотод орсон Гус Хиддинк нар 10 удаа хожигдсон байхад С.Черчесов хамаагүй цөөн тоглолт хийсэн мөртлөө хожигдлоороо зэрэгцэж ирж байна.   

-С.Черчесов Турктэй тоглохдоо Австрийн багтай тоглосон бүрэлдэхүүнээс дөрвөн тоглогчийг өөрчилсөн. Кудряшов, Гранат, Фернандес, Кузяевыг суулгаж, Кутепов, Смольников, Газинский, Загоев нарыг гаргаж иржээ. ДАШТ эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдчихээд байхад С.Черчесовын туршилт дуусаагүй л байна.    

С.Черчесовыг дасгалжуулагчаар ажиллах хугацаанд нийт 50 тоглогч шигшээ багт дуудагдсан байна. 50 дахь нь долоо хоногийн өмнө дуудагдсан С.Игнашевич.

-ОХУ-ын шигшээ Австри, Турктай ДАШТ-ий өмнөх сүүлийн тоглолтуудаа хийсэн ч ганц л удаа хаалгаа онож цохижээ. Тэр цохилт нь азаар гоол болсон /Туркийн хаалганд хийсэн Самедовын гоол/.

ДАШТ-д өрсөлдөх хамгийн муу баг- ОХУ

-ДАШТ-д оролцохоор шалгарсан 32 багийн дунд ОХУ шиг ийм найдваргүй сэтгэгдэл төрүүлж байгаа баг нэг ч алга. ФИФА-гийн чансаагаар ч ОХУ Саудын Арабын өмнө л бичигдэж байна /ОХУ 66, Саудын Араб 67-д/. Гэсэн ч тоглолтын чанараар илүү юу гэдэг нь нээлтийн тоглолтоос харагдана. Уг нь "Гэрийн нохойн сүүл өөдөө" л гэдэг. Гэвч энэ үг оросуудад хамаатай эсэхийг харах л үлдэж байна.

ОХУ– ТУРК – 1:1 (1:0)
Гоол: САМЕДОВ (Загоев, Смолов), 35 – 1:0. ЮНУС МАЛЛИ, 60 – 1:1.

ОХУ: 1. Акинфеев (ахлагч), 28. Смольников (13. Кудряшов, 77), 4. Игнашевич, 29. Кутепов, 18. Жирков, 19. Самедов (16. Ант.Миранчук, 86), 8. Газинский (2. Мариу Фернандес, 77), 47. Зобнин (7. Кузяев, 90+3), 9. Загоев (15. Ал.Миранчук, 61), 17. Головин, 10. Смолов.
Нөөц: 20. Габулов, 12. Лунев, 14. Гранат, 5. Семенов, 21. Ерохин, 6. Черышев, 22. Дзюба.
Дасгалжуулагч – Станислав ЧЕРЧЕСОВ

Турк: 12. Кырынтылы, 2. Шенер (13. Зеки Челик, 90), 22. Айхан, 4. Чаглар Сеюнджю, 3. Хасан Али (ахлагч), 21. Ирфан Кахведжи (15. Мехмет Топал, 46), 5. Окай Йокушлу, 14. Махмут Текдемир (19. Юнус Малли, 46), 11. Юсуф Языджи (8. Огузхан, 46), 17. Дженгиз Ундер (7. Сердар Гюрлер, 76), 18. Кенан Караман (20. Эмре Акбаба, 82).
Нөөц: 1. Харун, 23. Синан Болат, 6. Байрам, 24. Эртугрул Эрсой, 25. Сербест, 16. Дениз Тюрюч, 27. Озджан, 10. Умут Булут.
Дасгалжуулагч – Мирча ЛУЧЕСКУ.
Шар хуудас: Дзагоев, 54. Жирков, 56 – Окай Йокушлу, 51. Хасан Али, 71. Эмре Акбаба, 87.
Шүүгч: ХАЦЕГАН. Георге, Совре (все – Румыния).
2018 оны зургадугаар сарын 5. Москва. "ВЭБ Арена" цэнгэлдэх.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58157
0 эможи

Зочин
2018-06-07 16:59
ene orosuud er n yagaad xol bombog togloj chaddaggui yum be.Tom uls tom bx estoi ali ert muu bsan odoo ch xereg alga
keyboard_arrow_up