7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оросын армийн пуужин MH17 нисэх онгоцыг унагасан гэж шинжээчид дүгнэжээ

админ
2018 оны 5 сарын 25

2014 онд дорнод Украинд 298 зорчигчтой осолдсон Малайзийн агаарын тээврийн компанийн MH17 нисэх онгоцыг Оросын армийн пуужингаар харваж, унагасан гэх дүгнэлтийг өчигдөр олон улсын шинжээчид гаргажээ.

Онгоцыг унагахад ашигласан пуужин нь ОХУ-ын Курск дахь агаарын довтолгооноос хамгаалах 53 дугаар ангийн мэдлийнх гэж тэд тодорхойлсон байна.

Амстердамаас Малайзын нийслэл Куала Лумпурыг чиглэн нисэж байсан MH17 дугаарын нислэгийн онгоц 10,000 метрийн өндөрт нисэж байхдаа 2014 оны долдугаар сарын 17-нд дорнод Украинд сүйрсэн юм.

Оросын тал онгоцны осолтой хамаагүй гэдгээ байнга мэдэгдэж ирсэн.

Онгоцны сэг Оросын хилээс 40 км зайтай, Украины арми болон салан тусгаарлагчдын мөргөлдөөний халуун цэг болсон Донецк мужийн Храбове тосгоны ойролцоо цацагдсан юм.

Шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яамнаас няцаасан мэдэгдэл гаргажээ. Тэд Оросын талын гаргаж өгсөн баримтыг шинжээчид нягталж шалгаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Ослын үед нисэх онгоцын аялж байсан маршрутын радар зураг зэргийг Оросын талаас мөрдөгчдөд гаргаж өгсөн юм.

Одоо шинжээчид пуужин харвах шийдвэр гаргасан этгээдийг илрүүлж, Нидерландын шүүхээр шийтгэх зорилготой байна.

2016 онд Нидерландын прокурорууд MH17 онгоцыг Оросын армийн БУК 9М38 загварын пуужингаар харваж унагасан гэх дүгнэлтийг гаргаж байв. Харин сүүлийн шалгалтаар пуужинг хаанаас харвасныг тогтоосон байна.

Ослоор амиа алдсан 298 зорчигчийн 196 нь Нидерланд, 42 нь Малайз, 27 нь Австралийн иргэн байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57735
0 эможи

keyboard_arrow_up