COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татвараас зугтагчдыг нийгмийн сүлжээнээс илрүүлнэ

2018 оны 5 сарын 25

ОХУ-ын Холбооны Татварын алба татвараас зайлсхийгчдийг олон нийтийн сүлжээгээр хайхаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно хэмээн тус байгууллагын тэргүүн Даниил Егоров Петербургийн Эдийн засгийн форумын үеэр РИА Новости агентлагийн сэтгүүлчид хэлсэн байна.

“Олон нийтийн сүлжээ болон Instagram хаягуудаас харахад хэн хуулиас гадуур бизнес эрхэлж байгааг тодорхой харж болдог. Тиймээс манай алба энэ хэлбэрийг цаашид ч ажилдаа ашиглах болно” гэж тэр хэллээ.

Өнгөрсөн тавдугаар сарын дундуур Тверь хотноо ийм акц хийсэн нь амжилттай болжээ.

Холбооны Татварын алба том гарын зөрчигчдийг барих сонирхолтой байгаа гэдгийг Егоров нуусангүй. “Нөөц боломжоо зөв хуваарилах нь хамгийн чухал. Хэрвээ бид хамаг хүчээ пирожки хайрсан, байр хөлсөлсөн зэрэг зөрчлийг илрүүлэхэд ашиглаад байх юм бол үр ашигтай ажиллаж байна гэж хэлэхэд хүндрэлтэй юм даа” хэмээн тэр онцолсон байна.

Петербургийн Эдийн засгийн форум энэ тавдугаар сарын 24-26-нд зохиогдрж байгаа юм.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57731
0 эможи

keyboard_arrow_up