COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ

2018 оны 5 сарын 18

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийсэн байна. Тэрбээр Сочи хотод тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалтын  үеэр талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа болон Сири дэх ОХУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна. Башар Ассад Владимир Путинтэй уулзах үеэр улсынхаа Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа мэдэгдээд энэ асуудлаар НҮБ-д элчээ илгээхээр төлөвлөж байгаа онцолжээ. НҮБ Женевт Сирийн асуудлаар энхийн яриа хэлэлцээ хийхээр хэд хэдэн удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй аж. ОХУ долоон жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны үеэр Башар Ассадын гол холбоотон улс байсан бөгөөд Сирийн Ерөнхийлөгч өмнө нь 2017 оны 11 дүгээр сард ОХУ-д айлчилж, Владимир Путинтэй уулзсан юм. Үүний дараа 12 дугаар сард Владимир Путин Сири дэх ОХУ-ын агаарын баазаар зочилж, тус бүсэд байрлах цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээ зарлажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57470
0 эможи

keyboard_arrow_up