COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Пеппа тоорой” хүүхэлдэйн киног Хятадад гаргахыг хоригложээ!

2018 оны 5 сарын 10

Хятадын үзэл суртал хатуу чанга гэдэг. Үүнийг баталсан нэгэн үйл явдал саяхан болсон нь “Peppa Pig” буюу “Пеппа тоорой” хүүхэлдэйн киног тус улсын Douyin (YouTube-тэй адилхан сайт) сайтнаас устгасан явдал юм. Хятадын Засгийн газар энэхүү хүүхэлдэйг хүүхдийн хөгжил, хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж үзсэн гэнэ. 

“Пеппа тоорой” хүүхэлдэйн киног Хятадад гаргахыг хоригложээ!

 

1 Хүүхэлдэйн киног устгаснаас гадна хэрэв хэн нэгэн "Peppa Pig" гэж бичээд хайвал ямар ч илэрц гарч ирэхээргүй болгосон гэнэ.

2 Хэдийгээр “Peppa Pig” хүүхэлдэйн киног бага насны хүүхдүүдэд зориулан хийсэн ч гол дүрийн баатар болох гахай нь хүүхдэд төдийгүй, насанд хүрэгчдэд хүртэл таалагддаг ажээ. Харин Хятадын Засгийн газар уг хүүхэлдэйн кинонд садар самуунд уруу татсан зүйл бий хэмээн үзсэн байна.

3 Хятад орон иргэдийнхээ хүмүүжил, үзэл суртлын тал дээр нэлээд анхаарал хандуулдаг учир Пеппа гахайны зан араншин, үйл хөдлөл нь улсынх нь хөгжилд муугаар нөлөөлөх магадлалтай гэж эрх баригчид нь үзсэн байна.

4 Хэдийгээр “Peppa Pig” хүүхэлдэйн киног гаргахаа больсон ч өөрсдийнх нь бүтээсэн “Бяцхан гахай Додо” хэмээх хүүхэлдэйн кино өдгөө Хятадад алдартай болсон байна.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57117
2 эможи

keyboard_arrow_up