COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин: “Бүс ба зам“-ын үр ашгийг дэлхий даяараа хүртэх болно

2018 оны 4 сарын 10

Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Боаогийн Азийн форумын нээлт дээр хэлсэн үгэндээ  БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин онцолсон байна.

Тэрээр хөрөнгө оруулагчдыг цэвэр агаар л ихээр татах болохыг онцолжээ. “Хятад улс өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бодлогуудыг боловсруулж ирсэн бол одоо хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах болно.” хэмээн дурджээ.

Түүнчлэн Хятадын төрийн тэргүүн импортын тээврийн хэрэгсэл болон импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг мэдэгдэхүйц хэмжээнд буулгах талаараа дурдсан байна. Тэрээр, “Бид импортыг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.” хэмээн онцолжээ. 

Хятад улс олон улсын тавцанд өрсөлдөх өндөр чадвартай илүү олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг импортлохыг зорьж байгаа аж. 

Ши Жиньпин хэлсэн үгэндээ Зам ба Бүс санаачилгын талаар дурдахаа ч мартсангүй. Тэрээр Бүс ба Зам санаачилгыг анх Хятад улс гаргасан ч тус санаачилгын үр ашгийг бүх дэлхий даяараа хүртэх болно хэмээн онцолсон байна. 

Хятадын зүгээс ямар нэг геополитикийн тооцоо, бүлэг эвсэл байгуулах эсвэл бусдад бизнес шахаа хийх зорилго агуулаагүй болохыг тэрээр мэдэгдсэн байна.

“Бүс ба Зам нь шинэ санаачилга гэдгийг онцлох нь зүйтэй биз. Тийм ч учраас үүнтэй холбоотой олон төрлийн санаа бодол байхыг үгүйсгэхгүй. Талууд энэ талаар санал бодлоо илэрхийлж, хөрөнгө оруулалт болон үр ашгаа тооцсон байхад бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрчилдсөн асуудлуудаа шийдэж чадах юм. Ингэснээр бид эдийн засгийн глобалчлалын чиг хандлагыг алдалгүй ард түмэнд үр ашгаа өгөх Бүс ба Зам санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны хамгийн том суурь болгох юм.” хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: GlobalTimes

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
55907
1 эможи
keyboard_arrow_up