COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Худалдааны төвд гал гарсантай холбогдуулан 4 хүнийг баривчилжээ

2018 оны 3 сарын 27

Зураг

Сибирийн Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 13 хүүхэд амиа алдсантай холбогдуулан дөрвөн хүнийг баривчлаад байна гэж Оросын “Спутник” агентлаг мэдээллээ.

"Өвлийн интоор" худалдааны төвийн дөрвөн ажилтныг хариуцлага алдсан гэх шалтгаанаар баривчилсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, худалдааны төвийн нэг хамгаалагч нь галын дохиоллын системийг унтраасан байснаас гадна зарим гарц нь хаалттай байсан гэнэ.
 

Кемерово хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу кино театр болон хүүхдийн тоглоомын газартай дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55356
0 эможи
keyboard_arrow_up