COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг саатуулжээ

2018 оны 3 сарын 26

Зураг

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бакыг Ерөнхий прокурорын газраас хахууль авсан, татвараас зайлсхийсэн зэрэг 18 зүйл ангиар буруутгаж байна. Түүнийг өнгөрсөн пүрэв гаригт гэрээс нь баривчилжээ.

Түүнийг баривчлан Сөүл хотын зүүн хэсэгт орших урьдчилан хорих төвд ганцаарчилсан камерт хорьжээ. 76 настай түүнийг гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэлд, тэдгээрийн дотор төрийн тагнуулын албанаас болон бизнес эрхлэгчдээс 11 тэрбум воны (10,2 сая долларын) хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа ажээ. Үүнээс гадна өөрийн нууцаар эзэмшиж байсан гэх компанийн 35 тэрбум орчим воныг үрэн таран хийсэн болон татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Ли Мён Бакийг буруутгаж байгаа юм.

Энэ бүх гэмт хэрэг нь батлагдвал түүнд 45 жил шоронд хорих ял ногдуулж болзошгүй ажээ. 

Тэрээр 2008-2013 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба өмнө нь Сөүл хотын захирагч, парламентын гишүүн зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55301
0 эможи
keyboard_arrow_up