COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Путин: Би 2030 оны сонгуульд ӨРСӨЛДӨХГҮЙ

2018 оны 3 сарын 19

ОХУ-д өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд зохион байгуулагдаж, өнөөгийн төрийн тэргүүн В.Путин нийт сонгогчдын 76.5 хувийн санал авснаар улиран сонгогдох нь тодорхой болоод байна.

 

Өдгөө 65 настай Путин ирэх 2024 он хүртэл ОХУ-ыг удирдан чиглүүлэхээр боллоо.

Үнэмлэхүй ялалт байгуулаад буй Путин хэвлэлийнхний асуусан зарим асуултад хариулт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тэрбээр уг хэвлэлийн хурлын эхэнд “Ирэх 2030 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшихгүй. Би 2024 оныг хүртэл ажиллах болно” гэж хэлжээ.

Путин 2024 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад нэг сонгуулийн өнжөөд улмаар 2030 оны сонгуульд нэр дэвших боломжтой.

Гэхдээ Путин уг боломжийг ашиглах хүсэлгүй буйгаа мэдэгдсэн учир түүнийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаар хоёр дараалж сонгогдох хязгаарыг цуцлах магадлалтай байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлэв.

Энэ талаар Путин “Үндсэн хуулийг өөрчлөх санаа алга” гэсэн бол “2030 оны сонгуульд яагаад нэр дэвшихгүй гэж” гэх сэтгүүлчийн асуултад Путин  “Энэ асуулт миний сонирхолыг их татаж байгаа ч хөгжилтэй асуулт байна. Нэг тоолоод үздээ. Би 100 нас хүртлээ энэ суудалд сууна гэсэн үг үү” хэмээн инээмсэглэн хариулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55045
0 эможи
keyboard_arrow_up