COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Путин: Хэдийгээр миний хийх дуртай ажил байсан ч би Меланиаг элсүүлэх гэж оролдоогүй

2018 оны 3 сарын 08

Өнгөрсөн онд Германы Гамбург хотод Их 20-ын уулзалт зохион байгуулагдаж, дэлхийн тэргүүлэгч улс орнуудын удирдагчид нэг дор цугларсан юм.

Arslan.mn

Тэр үе болсон оройн зоог дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын зэрэгцэн ярилцаж суугаа гэрэл зураг олны анхаарлыг татаж байв. Саяхан Путины тухай баримтат кино бүтээгдсэн бөгөөд уг кинонд тэрээр Меланиатай тухайн үед юу ярилцсанаа дэлгэсэн байна.

Суудлын хуваарийн дагуу Путины дэргэд АНУ-ын тэргүүн хатагтай, эсрэг талд нь Италийн ерөнхий сайд Пауло Жентилонигийн эхнэр Эмануэла Мауро суужээ.

Хоёр хатагтай энэ үед ОХУ-ын ерөнхийлөгчөөс тус улсын эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үедээ ямар халамж үйлчилгээ хүртдэгийг нь сонирхон асууж байсан гэнэ.

Arslan.mn

“Тэд үүнийг их сонирхож байсан. Манай халамж үйлчилгээ ямар том болохыг тэд сонсоод гайхаж байсан” гэж Путин дурссан байна.

Энэ үед ярилцагч Владимир Соловев түүнээс “Тэднийг та мэдээлэгчээр элсүүлэх гэж оролдсон уу?” гэж асуусан нь Путин ЗХУ-ын үед Германд тагнуулын мэдээлэгч элсүүлэх ажил хийдэг байсантай нь холбоотой байв.

Путин “Үгүй. Би энэ ажлыг удаан хугацаанд хийгээгүй” гэж инээгээд “Би энэ ажилдаа үнэхээр дуртай байсан. Олон жил хийсэн дээ” гэжээ.

Үүнээс гадна тэр хоёр хатагтайд Оросын байгалийн сайхан, Камчаткийн баавгай, Сибирийн бар, загасчлалын тухай ярьж өгсөн гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54655
0 эможи
keyboard_arrow_up