COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.Р.Ракшаев: Монгол Улсад суугаа Орос иргэд ерөнхийлөгчийн сонгуульдаа саналаа өгнө

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 18-нд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх сайд Р.Р.Ракшаев "Орос улсад төрийн тэргүүнээ 6 жил тутамд сонгодог.  Энэ удаагийн сонгууль уламжлал ёсоор амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны Ням гарагт болно. 

Монгол дахь санал хураах байрууд ч мөн энэ өдөр 08:00-20:00 цаг хүртэл нээлттэй байна.Одоогоор Монгол Улсад түр хугацаагаар эсвэл байнгын оршин суугаа нийт 1,300 гаруй сонгогч байна. Тэд Монгол Улсын 3 санал хураах байранд очиж сонгуульд оролцох юм.

Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суугаа сонгогчид Орос-Монголын хамтарсан 14-р сургуулийн байран дээр очиж саналаа өгнө. Дархан (Залуучуудын гудамж), Эрдэнэт (5-р хороолол) хотын консулын газарт мөн сонгуулийн байрууд ажиллах болно.

Сонгогч нь ОХУ-ын насанд хүрсэн иргэн байх бөгөөд гадаад, дотоод паспорт нь хүчинтэй байх ёстой. 

Arslan.mn

ОХУ-ын СЕХ-ны даргын өгсөн мэдээллээр сонгогчдын тоо 2018 оны нэгдүгээр сарын байдлаар  108 саяд хүрсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны консулын газрын мэдээлснээр гадаадад оршин суугаа нийт 1,875,408 сонгогч байгаа юм.

Нэр дэвшигчдийн тухайд гэвэл 8 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Нэг нь бие даан нэр дэвшигч бол, үлдсэн нь улстөрийн намуудаас сонгогдсон нэр дэвшигчид юм" гэлээ.

Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бие даан, улиран нэр дэвшсэнээр ялалт байгуулах магадлал өндөртэй нэр дэвшигчээр тодроод буй. 

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54582
0 эможи
keyboard_arrow_up